Тэр л сайхан бүсгүйд
Уучлаарай хэд хоног бичлэг оруулж чадсангүй. Жаахан зав муутай байлаа. Эрхэм блогчид та бүхэндээ нэгэн бүсгүйд зориулсан шүлэгээ толилуулахаар шийдлээ. Энэ бүсгүйг зөвөөр ойлгоороо. Тэр халуухан, энхрийхэн бүсгүй зөвхөн надад л хайртай байж, зөвхөн минийх л байсан.... Тэр л хугацаа урт юм шиг боловч одоо ингээд хагацахын цагт үнэхээр богино хугацаа байж. Тэр бүсгүйд би үнэхээр хайртайгаа мэдэр ч байна. Блогчид минь  намайгаа ойлгоороо. Нууц амрагаа гэж...
"Тэр л сайхан бүсгүйд" цааш унших »
Хөх нуурын хөх толбо буюу дээд монголчууд
Энэ цагаас эхлээд тархай бутархай байгаа Монголчуудынхаа тухай аливаа нэг нийтлэл, түүхэн баримтыг олох л юм бол та бүхэнтэйгээ хуваалцаж байхаар шийдлээ. Утга зохиол урлаг сониноос Тэртээ 1993 онд “Хөх нуурынхан босчээ” гэсэн мэдээг уншаад элэг эмтрэн ганьхарч, хэвлий нэгтэй тэр ахан дүүсийнхээ бүдгэрсэн намтраас өчүүхэн төдий дуулснаа толилуулж, тамтаггүй харгис хүчний дор тарамдан цөлийдөхийн зовлонг таван жарны турш амссан ч монгол цөс нь басхүү булгилсаар байгаа дээд монголчуудыгаа хамт сууж дурсъя гэж санасан минь энэ ээ. Хөх нуур нутаг. Манж Чин улсын үед Хөх нуурын 29 хошуу гэж байж. БНХАУ-ын үед Цинхай муж хэмээгдэх баруун зүгтээ Баянголын монголчуудаас тусгаарлагдаж, зүүн болон хойт талаараа Ганьсү хэмээх зохиомол мужаар Альшаа нутгаас эгнэгт зааглагджээ.

"Хөх нуурын хөх толбо буюу дээд монголчууд" цааш унших »
Эх орон, Эх орон ч гэж яг юуг хэлээд байнаа?
Эх орон минь мандан бадраг Юуны өмнө сайн найз болжмортоо баярлалаа.  Над шиг техникийн дөрвөлжин толгойтой хүнийг блог нээх хүртэл зоригжуулж, дэмжиж, бас  олон сайхан өгүүллэг, туужуудаараа миний оюуний мэлмийг гэрэлтүүлж  байдагт тань баярлалаа. Нөхөр ёсоор нэг сайхан тэвэрч байгаад үнсье.   За тэгээд блогоо нээсэн хүн блог удирдах туршлага үгүй хүнд та бүхэн минь заавар зөвлөлгөө өгч тусалж байгаараа банжигийнхан минь. Шинэ гишүүнээ энэ л байгаа байдлаар нь хүлээж аваа. Хамгын эхний бичлэг болгож эх орон гэж юу юм, Эх орон ч гэж яг ямар хүнийг хэлэх вэ гэдгээр эхэлнээ хө.
"Эх орон, Эх орон ч гэж яг юуг хэлээд байнаа?" цааш унших »
(Нийт: 3)